NAT-TEST Монгол

Холбоо барих:(976)88134343;(976)99187802

Танд энэ өдрийн амгаланг хүргэе.

Япон хэлний NAT тест тухай
Энэхүү тестийг япон хэл сонирхон судалж буй хүмүүс япон хэлний мэдлэгийн төвшингөө тогтоохын тулд өгөх шалгалт юм. Уг шалгалт нь Үгийн сан,дүрэм унших, сонсох чадварыг шалгах зэргээр япон хэлний төвшинг тогтооно. 2007 онд анх авч эхэлснээс хойш олон оронд япон хэл сурч буй хүмүүс болон японд суралцахыг хүсэж байгаа хүмүүсийг хэлний чадвараа ахиулахад түлхэц болсоор ирсэн. 2013 оны байдлаар шалгалтыг 390 гаруй мянган хүн өгсөн юм.

Шалгалт өгөгчийн анхааралд N1 төвшин жилд 3 удаа буюу 2,6,10 саруудад авна

2024 оны NAT-TEST шалгалтын хуваарь


Шалгалт Шалгалтын бүртгэл
дуусах өдөр
Шалгалт авах өдөр Авах төвшин
1 дэх шалгалт
(2-р сард)
1 сарын 26 2 сарын 25 N1 N2 N3 N4 N5
2 дэх шалгалт
(4-р сард)
3 сарын 22 4 сарын 21 N2 N3 N4 N5
3 дахь шалгалт
(6-р сард)
5 сарын 10 6 сарын 9 N1 N2 N3 N4 N5
4 дэх шалгалт
(8-р сард)
7 сарын 12 8 сарын 11 N2 N3 N4 N5
5 дахь шалгалт
(10-р сард)
9 сарын 6 10 сарын 6 N1 N2 N3 N4 N5
6 дахь шалгалт
(12-р сард)
11 сарын 8 12 сарын 8 N2 N3 N4 N5

Лавлах авах утас: 88134343, 99187802

Цахим хаяг: manalaa.ch2003@gmail.com

Зохион байгуулагч: Сэнмон кёоикү шюүппан

Япон хэлний NAT тестийг та өгч тэнцсэн тохиолдолд

1. Япон хэлний төвшин тогтоох шалгалт өгөхөөс өмнө 6 удаа бэлтгэл шалгалт болгон өгөх боломжтой.
2. Японд суралцах виз мэдүүлэхэд өөрийн япон хэлний төвшингийн нотлох баримт болгон ашиглах боломжтой

 

Дэлгэрэнгүй

Япон хэлний NAT тестийн давуу тал

1. 1 жилд 6 удаа авах

2. 12 сард авдаг Япон хэлний төвшин тогтоох шалгалттай адилхан хэлбэрээр авах

3. Шалгалт өгсөн өдрөөс хойш 3 долоо хоногийн дотор тестийн хариу гарах

4. Онооны хуудас болон сертификат олгох